Дархан-Уул аймагт шинэ коронавирусийн халдвар тархсан гэдэг нь ХУДАЛ

759

Дархан-Уул аймагт шинэ коронавирусийн халдвар тархсан гэдэг нь худал мэдээлэл гэдгийг албаны эх сурвалжууд онцоллоо.

Тодруулбал, шинэ төрлийн коронавирустэй холбоотой, иргэдийг айдаст автуулсан худал, ташаа мэдээлэл сошиал орчинд цацагдаж байгаад авталгүй, үнэт бодит мэдээллийг Эрүүл мэндийн яам, Улсын Онцгой комиссын баталгаат эх сурвалжаас авахыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас иргэдийг уриалж байна.

Монгол улсын Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл. Худал мэдээлэл тараах

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу