Гэрээ хлороор халдваргүйжүүлэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэв

694
haldwarguijuuleh
Гэрээ хлороор халдваргүйжүүлэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэв

Коронавирусээс сэргийлэхийн тулд амны хаалт зүүж, хөл хөдөлгөөнөө хязгаарлахаас гадна орон байр, ажлын оффисоо халдваргүйжүүлэхийг мэргэжилтнүүд зөвлөж байгаа.

Оросуудын хувьд орон байрны халдваргүйжүүлэлтийг хлороор хийдэг уламжлалтай. Гэрээсээ гарахгүй байхыг сануулж байгаа өнөөгийн нөхцөлд гэрээ хлороор халдваргүйжүүлэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байж болохыг сануулж байна.

Хүний их эмч, хорт бодис судлаач Алексей Водовозовын хэлж байгаагаар хлор нь вирус, бактерийг устгах сайн нөлөөтэй ч бие организмд сөрөг нөлөөтэй ажээ.

~Гэрээ хлороор халдваргүйжүүлэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэв~

“Хлор агуулсан бодисууд вирус, бактерийг устгах, халдваргүйжүүлэхэд үр дүнтэй. Гэвч гэртээ хлор агуулсан бодисоор байн байн цэвэрлэгээ хийхээс татгалзаж, өөр бусад ариутгалын бодис ашиглахыг зөвлөж байна” хэмээн эмч хэлжээ.

Хлор нь вирус, бактерийг устгах ч гэлээ хортой бодист тооцогддог. Тиймээс хлор агуулсан бодисоор цэвэрлэгээ хийхдээ заавал бээлий өмсөхийг анхааруулдаг. Учир нь хлорын уусмал арьсыг түлэх магадлалтай. Мөн цэвэрлэгээ хийсний дараа хэсэг хугацаанд агаарт хортой хий ялгаруулдаг. Хлороор цэвэрлэгээ хийсний дараа хэсэг хугацаанд гэртээ байхгүй гадуур зугаалж болох ч төвөг удахгүйн тулд өөр бодис, тэр дундаа спирт агуулсан хэрэглэсэн нь дээр хэмээн Алексей Водовозов зөвлөжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу