Тайванийн эрдэмтэд “COVID-19”-ийн эсрэг 25 моноклональ эсрэгбие илрүүлсэн талаар мягмар гаригт мэдээллээ.

Тухайлбал, Тайванийн нийслэл Тайпей хотын Чан Гүний нэрэмжит эмнэлгийн эрдэмтдийн баг “COVID-19”-ийн халдвар авсан гурван өвчтөнд хийсэн судалгаагаар энэхүү чухал нээлтээ баталгаажуулсан байна. Лабораторид гарган авсан дархлааны тогтолцооны уургуудыг моноклональ эсрэгбие гэдэг. Эдгээр нь өвөрмөц, бие даасан эсүүдээс бүрдэх ижил төрлийн дархлааны эсүүд юм. Моноклональ эсрэгбие нь хүний биед халдварласан вирус болон хорт хавдар зэрэг гадны биетүүдтэй холбогдож түүний эсрэг дархлааны системийг идэвхжүүлэх замаар дайралт хийж тэдгээрийг устгах, ургац, үржлийг хязгаарлах зарчмаар ажилладаг байна.

Өвчтөнүүдийн цагаан эс дэх эсрэг бие үүсгэгч “B” эсээс гарган авсан дээрх 25 моноклональ эсрэгбиемүүдийн 13 омог нь “COVID-19”-ийн баяжуулалтын уурагт, үлдсэн 12 омог нь нуклеокапсидын уураг руу чиглэсэн довтолгоо хийдэг аж. Хамгийн чухал нь судалгааны багийнхан “COVID-19”-ийн баяжуулалтын уурагт чиглэсэн 13 эсрэгбиемүүдийн нэг омог нь шинэ коронавирус хүний биед халдан орох замыг хаах чадвартай болохыг тогтоосон байна.

Тухайлбал, вирус хүний биед халдан орохдоо эсийн гадаргуу дээрх рецептортой холбогдож, цааш эсийн цөмд нэвтэрдэг. Эсийн гадаргуу дээрх рецепторыг энгийнээр хаалгатай зүйрлэж болох аж. Вирус хаалгыг нээсэн тохиолдолд эсийн цөмд нэвтэрнэ гэсэн үг. Ингэснээр хүний эсэд өөрийгөө хувилах команд өгч, биеийг бүхэлд нь халдварлуулдаг. Жишээ нь “COVID-19”-ийн хувьд халдвар уушгинд хүрсэн тохиолдолд уушгины үрэвсэл үүсдэг юм. Харин Тайванийн эрдэмтдийн илрүүлсэн онцгой моноклональ эсрэг биеийн хувьд вирусээс түрүүлж рецептор буюу түүнтэй холбогдох хаалгыг нээж, хүний эсэд нэвтрэх явцыг таслан зогсоох чадвартай аж.

Lessons from Taiwan's experience with COVID-19 - Atlantic Council

Судалгааны ажлыг ахалсан доктор Хуанг Куан-Инь уг нээлт нь “COVID-19”-ийн шуурхай оношлуур бүтээх болон түүний эсрэг эм боловсруулах, цаашлаад вакцин гарган авах ажилд томоохон түлхэц болох боломжтой талаар онцолжээ. Тиймээс эрдэмтдийн баг энэхүү нээлтээ улам гүнзгийрүүлэн судалж байгаа аж.

Эх сурвалж: Focus Taiwan

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу