Даланжаргалан-Бор-Өндөр чиглэлийн 50 км автозамын ажил өрнөж байна

752

Даланжаргалан – Бор-Өндөр чиглэлийн 50 километр хатуу хучилттай авто замын ажлыг 2019 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар зам барилгын ажил 50.7 хувьтай үргэлжилж байна.

Тус авто замын барилгын ажлыг “Билэгт зам” ХХК 2019-2020 онд хийж гүйцэтгэхээр авто замын 3 бригад, хоолойн 3 бригад, гүүрийн 1 бригад тус тус ажиллаж байгаа бөгөөд

2020 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу 2020.03.15-нд ажлаа эхлүүлж, төслийн хэмжээнд ИТА-12, механизмчин – 65, аж ахуйн болон туслах ажилчид – 25 буюу нийт 102 хүн хүчний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа аж.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу