Инээвэл ҮРЧИЙХ ч, та ЗАЛУУЖНА

589
ineedmiin-zurag
Инээхгүй ч байсан болно, харин онигоог бусдад ярьж өгөхгүй байх нь НҮГЭЛ юм

       Өнөөдөр Олон улсын инээдмийн баяр тохиож байгаа билээ. Хөнгөн инээдээр их ажлынхаа алжаалыг хэсэгхэн тайлах ОНИГООГ хүргэж байна. Та инээхгүй ч байсан болно, харин онигоог бусдад ярьж өгөхгүй байх нь НҮГЭЛ юм шүү.

Ойд ээлжит сонгууль явагдаж туулай цагдаа болов. Туулай ч тэр даруй ажилдаа орж үнэгт зарга үүсгэв:
– Чи энэ үнэтэй шуба хаанаас олж авснаа хэл.
– Үгүй энэ чинь миний өөрийн л арьс ш дээ
– Битгий худлаа яриад бай гээд мөрдөнд хийчихэв. Гэтэл тун удалгүй галуу хүзүүгээ унжуулан орж ирэхэд үнэг түүнээс:
– Галуу чи ямар хэрэг тарьчихаад ороод ирэв?
– Туулай намайг ямар мөнгөөр жил бүр гадаадад явж амардаг юм гээд …

***

Монгол гэр хэдэн уньтай байдаг билээ? 3 билүү? 5 билүү?

***

– Нэг сургалтын тэтгэлэгт багтчих санаатай анкет бөглөөд явуулчихлаа.
– Тэгээд анкет дээрээ юу гэж бичсэн?
Нас: Сэтгэлээрээ ямагт 20-той.
Хүйс: Бөөрөнхий.. дээр нь цоолоод ээмэг зүүчихсэн
Нийгмийн гарал: Чингис хааны л нэг удмынх байх ёстой.
Боловсрол: Сурахад хэзээ ч оройтохгүй гэдэгтэй санал нийлдэг.
Гэр бүлийн байдал: Хааяа хэрүүлтэй.
Сонирхол: Санасан болгон руугаа сарваганадаг.
Ажлын туршлага: Хийж ч, хийдүүлж ч явлаа.
Хэлний мэдлэг: Төв халх энд Арго англиш
Ачаалал даах чадвар: 1 дор 6 грүүшигний ард бол гарна.
Нийгмийн хүрээлэл: FB-д 700 найз, twitter-т 3000 дагагчтай.
Авьяас: Арван хурууны чаатчин
Дуртай өнгө: Шар хүрэн. Гэрийн шаахайны минь улан доор зуурдаар амь тавьсан хөөрхий жоомнуудыг санагдуулдаг юм (нулимс унагав)
Цагаан хоолтон эсэх: Махтай бол ямар ч яахав.
Мөрддөг зарчим: Залхуурснаас болж үхсэн хүн байхгүй.
Бүтээлийн жагсаалт: Сод бүтээл амар төрдөггүй.
Хүсэл тэмүүлэл: Баахан мөнгөтэй болох.
Ирээдүйн төлөвлөгөө: Тэр мөнгөөрөө хөдөө явах.
Сургалтаас хүсч буй үр дүн: Намтраа баяжуулах

***

Зарим утасны цэнэг зарим хүмүүсийн үерхлээс ч удаан юм…

***

Паркт залуу мини-юпка өмссөн найз охиндоо:
– Савлуур дээр битгий тоглоорой. Дотоож чинь харагдана шүү гэж байхад чи яагаад суучихав?
– Харагдахгүй ээ. Би дотоожгүй гэх нь тэр

***

Чалчаа хүүхэн далайн эрэг дээр амраад ирэхэд хэл нь борлочихсон байдаг.

***

Чихэвчээр хөгжим сонсоод гэрээ цэвэрлэсэн юм л даа.Тэгтэл тоосоо соруулж дууссаныхаа дараа л тоос сорогчоо асаагаагүйгээ мэдлээ шдээ

***

Сайн байна уу? Түргэн дуудсан уу?
-Өө дуудсан, дуудсан. Манай эхнэр өвдөөд байна. Энэ өрөөнд орооч…
-Танайд алх байна уу?
-Май.
-Танайд цүүц байна уу?
-Май.
-Танайд отвёртка байна уу?
-Май.
-Танайд бахь байна уу?
-Май. Эмчээ манай эхнэр яачихсан юм бэ?
-Мэдэхгүй ээ, би цүнхээ онгойлгож чадахгүй байна…

***

Зааны нуруун дээр ялаа сууж, үглэх нь:
– 2 ч удаа няц дэвсчихээд байхад ажрахгүй явдаг мөн хачин амьтан аа!

***

Хөөрхөн хүүхнүүд чинь “Ү” үсгийг “Ю”-ээр хэлдэг юм байна лээ ш дээ. Хүүхэн:
– Юнэн үү?
– Бүүр хөөрхөн хүүхнүүд аймар том амтай байдаг юм ш дээ. Хүүхэн:
– Паааааааааааааааааааах тийм үүүүү?

***

Зорчигч тээврийн онгоцны үйлчлэгч
-Эрхэм хүндэт зорчигчид оо та бүхний дунд эмч байна уу? Нисгэгчийн бие муудлаа гэхэд нэг хүн босоод нисгэгчийн бүхээг үрүү оров. Төд удалгүй
-Эрхэм хүндэт зорчигчид оо та бүхний дунд нисгэгч байна уу..?

***

Нэг хүн амьтны дэлгүүрээс нохой авчээ. Шөнө гэрт нь хулгай орж, 10 мянган долларыг нь авсан байв. Мөнгөө алдсан хүн нохой худалдан авсан дэлгүүртээ очоод:
– Та ямар муу нохойгоо надад худалдсан юм бэ? Хулгайч орсон байхад тэр нохой чинь дуу ч гаргасангүй, гэсэнд худалдагч:
– Аа, тэр нохойн өмнөх эзэн нь саятан байсан юм. 10 мянган доллар тэр нохойн нүдэнд юу ч биш.

***

Оюутан залуу найз охиндоо бичсэн дөрвөн мөрт:
Чиний минь хамар яг л чимхсэн банш шиг
Чиний минь нүд яг л мойл шиг
Чиний минь хацар яг л алим шиг
Чиний минь хуруу яг л савхан боорцог шиг….

***

Хонин сүрэг малчин эзнээ агуу лидер гэж итгэн, хоточ банхрыг хамгаалагчаа гэж боддог. Yнэн хэрэгтээ тэр 2 нь чононуудаас илүү их хонь иддэг…

***

Сарьсан багваахайнууд толгойгоо доош, хөлөө дээш харуулан унтацгаана. Гэтэл гэнэт нэг нь босон толгойгоо дээш нь, хөлөө доош харуулан зогсчихов. Дэргэд нь байсан нэг сарьсан багваахай нөгөөхийгөө гайхан харж:
-Хөөе, манайхаан энэ одоо яагаад байгаа юм бол? гэвэл:
-Зүгээр дээ. Тоох хэрэггүй. Наадах чинь дандаа л ухаан алдаж байдаг юм гэж бусад нь тайвшруулжээ.

***

Нэг архичин эр гэртээ иртэл архийг нь тоть нь уучихсан байв гэнэ. Эзэн нь уурлаж:
– Ахиж миний архийг уувал чиний наад өд сөдийг чинь хуйхлаад хаячихна шүү гэж гэнэ. Маргааш эзэн нь гэртээ иртэл тоть нь шал согтуу өдөө зулгаан:
– Өдтэй байсан ч яалаа, өдгүй ч байсан яалаа гэжээ.

***

Үглээ тоть илжгийг муулан:
– Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ… Хажууханд нь байсан муур:
– Чи тугалга цутгаж үзсэн үү? гэж асуужээ.

***

Хүүхнүүдийн яриа
-Чиний үс яг хиймэл юм шиг харагдаж байнаа
-Энэ хиймэл үс шүү дээ
-Пөөх, тийм үү? яг жинхэнэ юм шиг л байна ш дээ…

***

-Аав, ээж хоёр нь маргааш бүхнийг шинээр эхлүүлэхээр шийдсэн. Ээж нь турж эхэлнэ, аав нь тамхинаас гарна. Харин чи?
– Сургуулиасаа гардаг юм уу даа..

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу