Нууцлаг зохиолч Л.Өлзийтөгсийн, ил гаргасан ШИРЭЭНИЙ НОМ 

691
яруу найрагч Л.Өлзийтөгс

Үг, сэтгэлгээгээрээ аргагүй олны танил болсон яруу найрагч Л.Өлзийтөгс өөрөө түмний нүднээс хол, хэл амнаас ангид байхыг ихэд хичээдэг нэгэн.

Стандарт бус сэтгэлгээ, ертөнцийг харах нийтлэг бус үзлээ уран бүтээлүүдээрээ ч илэрхийлээд байх шиг. Тэгвэл яруу найрагч бүсгүй маань өөрийн шимтэн уншиж буй ширээний номоосоо хуваалцаж, Монгол хүн бүрийн ширээний ном байхыг хүсчээ.

Л.Өлзийтөгс хэлэхдээ, 

Надад “ширээний ном” байдаггүй. Үргэлж солигддог учраас тэр. Харин энэ ном сүүлийн үед ширээнээс минь салсангүй ээ.

Зохиогч нь эмч төдийгүй багш хүн учраас маш энгийн үг хэллэгээр гүнзгий санаануудыг илэрхийлсэн, товч атал тодорхой өгүүлсэн, олон чухаг зөвлөгөөг багтаасан сайхан ном бичжээ. Монгол хүн бүр уншаасай.

Уншсан хүн бүрийн ширээний ном болоосой” хэмээв.

Дашрамд зохиолчын шуналыг сайн ном хөдөлгөдөг бол бялуу, шоколад зэрэг амттанд амиа тавьдаг гэсэн шүү.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу