Нийслэлийн онцгой комиссын 13 дугаар хурал /2019-12-01/-ний өдөр боллоо.
Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг мэдээлснээр“Төвийн зургаан дүүрэгт 206251 карт тараагдсан. Үүнээс 13247 картыг бүртгэлжүүлж, 74104 карт бүртгэлгүй байна. Аравдугаар сарын байдлаар 49.406 иргэн картаар худалдан авалт хийсэн бол энэ сарын 28-ны байдлаар 106.031 иргэн худалдан авалт хийжээ. Мөн аравдугаар сард 7 тонн түлш картаар борлуулсан бол энэ сард 25.8 тонн түлш борлуулсан дүн мэдээ гарсан. Цаашид дүүргүүдийн Засаг дарга нар “Тавантолгой түлш” компанийнхан хамтран бүртгэлжүүлэх ажлыг эрчимжүүлж дуусгах шаардлагатай гэдгийг онцоллоо.
~Картгүй бол ШАХМАЛ ТҮЛШ худалдан авах боломжгүй ~
Нийслэлийн Онцгой комиссын дарга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “72 цагийн дотор картын бүртгэлийг хийж дуусгах, НМТГ, НОБГ, НМХГ болон төвийн зургаан дүүргийн Засаг дарга, хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар хамтран борлуулалтын цэгүүдэд ажиллаж арга зүйн мэдээлэл зөвлөгөө өгөх, хэрэглээ нийлүүлэлтийг хангаж ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Түүнчлэн Бүртгэлгүй картыг идэвхжүүлэх ажлыг эрчимжүүлж 12 дугаар сарын 01-нээс эхлэн сайжруулсан түлшийг картгүйгээр борлуулалт хийхгүй байх, Тавантолгой түлш компани төлбөр тооцоо, түгээгч, борлуулагчдын цалин хөлсийг тухай бүрт өгөх, дүүрэг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар түүхий нүүрсний хяналтыг сайжруулах, хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, тайланг долоо хоног бүр танилцуулж байхыг албан тушаалтнуудад үүрэндэв.