Манай энхийг сахиулагчдын сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилт ОНЦ

1835
enhiig-sahiulagch
Манай энхийг сахиулагчдын сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилт ОНЦ

Манай Улсын энхийг сахиулагчид БНӨСУ-ын нийслэл Жуба хотноо энэ сарын 2-нд болсон “Данкон” маршийн тэмцээнд 28 орны 280 тамирчнаас хол тасархай түрүүлж бахдам амжилт гаргаад байна.

Тодруулбал, эхний гурван байрыг эрэгтэйчүүдийн төрөлд хамгаалалтын ротын ахлагч М.Сауржан, Н.Бямбацогт, мотобуудлагын ротын дэд ахлагч Б.Ананд нар эзэлжээ. Дөрөвдүгээр байрт Энэтхэг тамирчин орсон ч удаах 5-12 дугаар байрыг дан Монгол Улсын энхийг сахиулагчид эзэлсэн байна. Харин эмэгтэйчүүдийн төрөлд хамгаалалтын ротын дэд ахлагч Э.Ариунзул тэргүүн байрт, цэргийн цагдаагийн ахлагч А.Довчмаа дэд байрт шалгарчээ.

Цэргийн алба хаагчдын сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг сорьдог уг тэмцээнд оролцогчид 25 километр замыг 10 кг ачаатай туулсан. Анх 1972 оноос эхлэн Дани Улсын Батлан хамгаалах яамнаас “Данкон” маршийн тэмцээнийг гадаадын цэргийн алба хаагчдын дунд зохион байгуулж ирсэн уламжлалтай аж.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу