Цагдаа нарт “Тэмээний ноосон хантааз” олгов

1654
tsagdaa-temeenii-nooson-hantaaz
Алба хаагчдад "тэмээний ноосон хантааз" олгов

“Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцасны загвар, түүний эдэлгээний хугацаа, цагдаагийн алба хаагчид дүрэмт хувцасны мөнгөн хангамж олгох журам батлах тухай” журамд заагдсан “Тэмээний ноосон хантааз”-ыг энэ онд үндэсний үйлдвэрлэгч “Кашмер холдинг” ХХК-ны загварыг шалгаруулан шинээр хийлгэсэн юм.

Өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан энэхүү хантаазыг шууд чиг үүрэг гүйцэтгэж буй төв, орон нутагт ажилладаг цагдаа зохицуулагч, эргүүлийн цагдаа, цагдаа жолооч болон хяналтын чиглэлээр үүрэг гүйцэтгэж буй 4000 гаруй алба хаагчдад эхний ээлжинд олгоод байна.

Энэхүү хантааз нь хагас бариу хэлбэртэй, босоо захтай, хэрэглээнд тэсвэртэй, хар хөх өнгийн хөвөн даавуун материалтай, суналт багатай, бүрзийлт үүсдэггүй, хэлбэрээ хадгалах чадвар болон дулаан хадгалах чадвар сайтай 100 хувь тэмээний ноосон материалтай гэдгээрээ онцлогтой юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу