Монголын хамгийн бяцхан сийлбэрч бүтээлээрээ “цагдаагийн тасаг” тохижуулав

951
nalaih-siilberchin-ohin-enhjin-05
Монголын хамгийн бяцхан сийлбэрч бүтээлээрээ "цагдаагийн тасаг" тохижуулав

Монголын хамгийн бяцхан сийлбэрч Налайх дүүргийн Эрдмийн Оргил цогцолбор сургуулийн 7 р ангийн сурагч 13 настай Х.Энхжингийн бүтээлээс толилуулж байна.

Тэрээр сургуулиа тѳгсѳѳд цагдаа болохоор ѳѳрийгѳѳ хѳгжүүлж байгаа бѳгѳѳд үүний хажуугаар улс орон даяар хѳл хорио тогтоож сургууль амарсан энэ цаг үед ээжээсээ сийлбэр хийхийг сурч ѳѳрѳѳ зургаа гарган тѳрѳл бүрийн бүтээл хийж, хажуугаар бие даан компьютер дээр 3д хэмжээст зураг зурах, тѳгѳлдѳр хуур тоглож сурахаар шамдаж байгаа гэнэ.

Хийсэн бүтээлүүдээс зарим нь цагдаагийн газар болон цагдаагийн тасаг, хүүхдийн тоглоомын талбайд байраа эзэлсэн байдаг гэнэ.

Хамгийн сүүлд хийсэн цагдаагийн алба хаагчийн дүрстэй замын хѳдѳлгѳѳний аюулаас сэрэмжлүүлэх бүтээлээ Налайх дүүргийн 4 р хороо нисэхийн 50 а гудамжны тѳв зам руу харсан хэсэгт байрлуулсан байна.

   

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу