О.Дөлгөөн: АНУ-д нөхцөл байдал улам хүндэрч байна!

945
jujigchin-Dolgoon-USA
Жүжигчин О.Дөлгөөн

АНУ-д нөхөр, хүүгийн хамтаар ажиллаж амьдарч буй Жүжигчин О.Дөлгөөн коронавирусийн халдвар, эх орондоо яарсан олон олон Монголчуудын нөхцөл байдлын талаар бичжээ.

Жүжигчин О.Дөлгөөн,

Бидний гэр бүл нь Монголруугаа явах хүсэлтээ илгээж жагсаалтад орж хүлээгээд хоёр сар гаруй болж байна. Энэ удаад ч бас багтаж чадсангүй.

Jujigchin-Doilgoon
Жүжигчин О.Дөлгөөн гэр бүлийн хамт /2020-04-29 АНУ /

Гэхдээ яахав хүнд өвчтэй, нярай хүүхэдтэй, хөгшин настай гээд нэн түрүүнд биднээс илүү шаардлагатай хүмүүс маань явсан гэдэгт итгэлтэй байгаа учир уужуу сэтгэлээр тэднийгээ эрүүл саруул эх орондоо очоосой гэж хүсэж байна.

Дэлхийн өнцөг булан бүрт үлдсэн бидний хэдэн Монголчууд нь чадлаараа өөрсдийгөө хамгаалаад, хөл хорионд байж байгаа ч өдөр ирэх тусам хүний нутагт асуудал нэмэгдэж байгааг нуух юун.

Гэлээ гээд ямар ч арга үгүй юм даа. Гол нь хувьдаа хариуцлагатай байж нийтээрээ дагах дүрэм журмыг сайтар сахин хүлээх л үлдлээ.

Монголд байгаа та нар минь ч бас анхаарал болгоомжоо битгий сулруулаач ээ гэж хүсэх гэсэн юм. Маскаа сайн зүүгээд, гараа угааж, болж өгвөл гарч оролгүйхэн байж байгаад энэ аюулт өвчнийг даваад гардаг юм шүү!” хэмээжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу