Нийслэлийн ихэнх байршилд АГААР бага бохирдолтой байна

1145
agaariin-bohirdol
Нийслэлийн ихэнх байршилд АГААР бага бохирдолтой байна

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг цэгүүдээс ирүүлсэн мэдээгээр, өнөөдөр өглөөний 9:30 цагийн байдлаар ихэнх байршилд агаар бага бохирдолтой буюу чанарын индекс 107-214 байна. Харин Ургах наран, Монгол газарт агаар хэвийн буюу чанарын индекс 88-91 байгаа бол Мишээл экспо орчимд агаар цэвэр гарчээ.

~Нийслэлийн ихэнх байршилд АГААР бага бохирдолтой байна~

Агаарын чанарын индекс 0-50 заасан тохиолдолд агаар цэвэр буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж үздэг. 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй байдаг байна.

Харин ДЭМБ-ын тогтоосноор, агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, биеийн хүчний ажил гадаа хийхгүй байхыг зөвлөдөг.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу