“Олон улсын музейн өдөр”-ийг 1977 оноос тэмдэглэж иржээ

795
muzei-odor
"Олон улсын музейн өдөр"-ийг 1977 оноос тэмдэглэж иржээ

Дэлхийн улс орнууд Олон улсын музейн өдрийг 1977 оноос эхлэн тэмдэглэж ирлээ. Анхлан Москва хотноо болсон Олон улсын музейн нэгдсэн ассамблей /ОУМНА/ -аас жил бүрийн энэ өдрийг тэмдэглэж байх тогтоолыг баталжээ.

1992 онд энэ өдрийг тодорхой нэг сэдвийн дор зохион байгуулж байхаар болсон. Тухайлбал, “Музей ба соёлын ландшафт” зэргээр нэг сэдвийг сонгодог.

~”Олон улсын музейн өдөр”-ийг 1977 оноос тэмдэглэж иржээ~

Энэ өдрөөр шинэ үзэсгэлэн нээх, их наадам, лекц, хүүхдүүдэд зориулсан тусгай хичээл, музейн театрчилсан тоглолт зэрэг олон үйл ажиллагааг улс орнууд зохион байгуулдаг. Мөн дэлхийн ихэнх музей энэ өдөр үзэгч олонд үнэ төлбөргүйгээр үйлчилдэг.

Өнөөдөр дэлхийд 100 гаруй мянган музей ажилладаг. Хамгийн алдартай музейн тоо 8 мянгад хүрдэг. Хамгийн алдартай, асар их баялагтай музей нь 1783 онд байгуулагдсан Парисын Луврийн музей юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу