ОХУ-аас ирээд “Амар” буудалд тусгаарлагдаж байсан иргэнээс ХАЛДВАР илэрлээ!

826
Nyamkhuu
ОХУ-аас ирээд "Амар" буудалд тусгаарлагдаж байсан иргэнээс ХАЛДВАР илэрлээ!

OVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.04.16/ ээлжит мэдээллээ хийж, энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.

Тэрбээр “2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд ХӨСҮТ-д болон Монгол Улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр 84 хүнд шинжилгээ хийлээ. Алтанбулаг боомтод ажиллаад ирсэн эмч, ажилтан, тээврийн жолооч нарын 44 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

~ОХУ-аас ирээд “Амар” буудалд тусгаарлагдаж байсан иргэнээс ХАЛДВАР илэрлээ!~

Харин ОХУ-аас ирээд “Амар” зочид буудалд тусгаарлагдаж байсан 11 иргэнд давтан шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирус илэрлээ. Ингэснээр манай улсад 31 дэх тохиолдол бүртгэгдлээ” гэсэн мэдээллийг өглөө.

Батлагдсан 31 тохиолдлын тав нь эдгэрч эмнэлгээс гарсан бол үлдсэн 26 хүн нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу