Улсын онцгой комиссын өчигдрийн /2020-02-26/ хуралдаанаар, спирт, архины үйлдвэрийн түүхий эдийг ариутгалын бодис руу шилжүүлэх шийдвэр гаргажээ.
Ингэснээр ариутгалын бодисын хангамж хүрэхгүй байгаа энэ үед импортыг орлох юм. Учир нь манай улс ариутгалын бодисын түүхий эдийг БНХАУ болон бусад улсаас импортоор авч байна.
Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн энгийн алхам нь амны хаалт хэрэглэх, гараа ариутгах, дархлаагаа дэмжих гэдгийг ДЭМБ, ЭМЯ-наас зөвлөөд байгаа юм.