Сэтгүүлч Б.Пүрэвийг баривчилжээ

554

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд шинээр ажиллах 7 гишүүн сонгогдсон бөгөөд өнөөдөр болж буй УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах юм.

Үүнтэй холбоотойгоор МҮОНРТ-ийн ажилчид болон үйлдвэрчний эвлэлийн гишүүд телевизийнхээ гадна гэр барьж, эсэргүүцлээ илэрхийлсэн.

Гэвч энэ үеэр үзэл бодлоо илэрхийлж байсан МҮОНРТ-ын сэтгүүлч Б.Пүрэвийг баривчилжээ. Тэрбээр өчигдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд дэмжигдсэн удирдлагуудынхаа тухай “Хуулийг, ёс зүйг, хүн чанарыг хог новш болгож, иргэн бүрийн өмч MNB-г хувийн фэйсбүүк хаяг шигээ санаж, улс төрийн бохирын хоолой болгож, мөнгө угаах машин болгож байгаа бүлэглэлтэй, тэр бүлэглэлийг төрүүлээд байгаа тогтолцоотой тэмцээд хоёр сар гаран боллоо.

Гэтэл тоглоом хийж байгаа юм шиг манай төр бидний тэмцэж буй бүлэглэлд хариуцлага тооцох биш харин ч бүр дээр минь залах гээд бга учир хар шөнөөр ингээд гэр барих гээд явна. Бидний шударга ёсны төлөөх тэмцлийг Ерөнхий сайд, Их хурал, Эрх баригч нам дэмжээд байна гэж бодсон нь худлаа болж бна уу даа. Маргаашийн УИХ-ын хуралдааны шийдвэрийг харах л үлдлээ.

Захирлуудын зөвлөл огцор, Үндэсний зөвлөл огцор, Олон нийтийн радио телевизийн тухай хуулиа шинэчил гэсэн шат дараатай тэмцэл билээ.  Энэ байгууллага таны, миний, бидний үр хүүхдийн ирээдүйд өвлөгдөх өмч юм” хэмээн цахим хаягтаа бичиж байсан юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу