ӨМӨЗО-ны иргэн Х.Цанаа 40сая төгрөгийг УОК-т хандивлалаа

502

Монгол Улсад коронавируст халдвар тархсан энэ үед ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлэн ӨМӨЗО-ны иргэн Х.Цанаа 40 сая төгрөгийн мөнгөн хандивыг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

Тэрбээр Монгол Улсад ажиллаж, амьдардаг бөгөөд коронавируст халдвараас ард иргэдээ хамгаалах арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болоод нийт ажилтан, алба хаагчдад ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу