Төмөр замаар тээсэн ачаа, зорчигчид өмнөх сараас 6.4 хувиар нэмэгдэв

737
tomor-zam
Төмөр замаар тээсэн ачаа, зорчигчид өмнөх сараас 6.4 хувиар нэмэгдэв

Төмөр замын тээврээр 2020 оны эхний 7 сард 16.9 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.3 (8.6%) сая тонноор өсжээ.

Төмөр замын тээврээр тээсэн ачааны өсөлтөд экспортын ачаа 1.3 (22.6%) сая тонн, дамжин өнгөрөх ачаа 84.2 (3.7%) мянган тонноор тус тус өссөн нь нөлөөлсөн байна.

Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2020 оны 7 дугаар сард 2.5 сая тонн болж, өмнөх сараас 152.4 (6.4%) мянган тонноор өсжээ.

~Төмөр замаар тээсэн ачаа, зорчигчид өмнөх сараас 6.4 хувиар нэмэгдэв~

Агаарын тээврээр 2020 оны эхний 7 сард 1.6 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 1.6 (50.9%) мянган тонноор буурсан байна.

Агаарын тээврээр 2020 оны эхний 7 сард дотоодод 42.5 (2.7%) тонн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеэс 3.8 (8.2%) тонноор буурсан байна.
Мөн олон улсад тээсэн ачаа 1.5 (97.3%) мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 1.6 (51.6%) мянган тонноор буурчээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу