“Гэгээн Муза” наадмын шагнал гардуулах ёслол энэ сарын 30-нд болно

1029
gegeen-muza
"Гэгээн Муза" наадмын шагнал гардуулах ёслол энэ сарын 30-нд болно

Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн Муза” наадмын академийн шагнал гардуулах ёслол, улаан хивсний баяр энэ сарын 30-нд 17:00 цагаас “Хүн” театрт болно.

Монголын театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг уг наадам тавдугаар сард болох байсан ч “Covid-19”-ийн халдварын цар тахлын улмаас хойшилсон юм.

Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг энэхүү наадмыг Олон улсын театрын өдрөөр, 2003 оноос зохион байгуулж эхэлсэн билээ.

Гэхдээ сүүлийн жилүүдэд наадмын давтамжийг хоёр жилд нэг удаа болгон өөрчилж, тавдугаар сард хийдэг уламжлал тогтоод байв.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу