Хог тээвэрлэх гурван автомашин хүлээлгэн өглөө

787
hog-teewer
Хог тээвэрлэх гурван автомашин хүлээлгэн өглөө

Дорнод аймгийн “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-т 2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хог тээврийн гурван автомашиныг /2019-12-11/ тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хүлээлгэн өглөө.

Тус байгууллагад 2015 онд хог тээврийн дөрвөн автомашин хүлээлгэн өгч байсан бөгөөд өнөөгийн байдлаар хоёр авто машин ашиглалтаас гарсны улмаас төлөвлөгөөт ачилт тасалдаж, гэр хорооллын айл өрхийн хог хаягдал ихээр үүсээд байгаа аж.

Харин хог тээврийн автомашины хүчин чадлыг нэмэгдүүлж төлөвлөгөөт хуваарийн дагуу ажиллуулснаар гэр хороололд үүсээд байгаа хог хаягдлыг ачиж дуусгах юм.

Тэгвэл энэ онд нийт дөрвөн хог тээврийн машиныг тус байгууллагад аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийлүүлж байгаа юм байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу