“Цагаан Уул” хайрын шүлгийн наадамд тэргүүлсэн шүлгээс хүргэж байна

1062
tsagaan-uul-hairiin-shuleg-naadam-2020
"Цагаан Уул" хайрын шүлгийн наадамд тэргүүлсэн шүлгээс хүргэж байна

Залуу яруу найрагчдын хүсэн хүлээдэг “Цагаан уул” хайрын шүлгийн яруу найргийн наадам өчигдөр МҮОНРТ-ийн “Студи-600”-д болж, Т.Амар-Амгалан түрүүллээ.

Харин хоёр, гурав, дөрөвдүгээр байрт Ж.Эдмон, Ц.Отгонбаатар, Э.Төгсжаргал, тусгай байрт Т.Мөнх-Амар шалгарсан юм.

Уг наадмыг Монголын залуучуудын холбоо 1992 оноос (зарим жил завсарласан) хойш 21 дэх удаагаа зохион байгуулав.

Энэ жил дэлхий дахинаа тархаад буй цар тахлын улмаас үзэгчгүйгээр болсон ч МҮОНТ-ээр гарах юм байна.

Шүүгчээр “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Н.Гантулга, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Н.Пүрэв, МЗЭ-ийн шагналт, “Цагаан уул” наадмын эзэн, яруу найрагч Н.Минжинсайхан, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, “Цагаан уул” наадмын эзэн Ч.Ууганбаяр нар ажиллав.

1-р байр
Т.Амар-Амгалан

“ҮҮРДИЙН ХАЙР”

Төгсгөл нь харагдахгvй гуниг шиг минь
Төгсгөлгүй хайртай явах чинь vнэн
Тvvнд чинь итгээд энд мод тарьлаа
Тvлшгvй болвол ирж унагаарай тvvнийг!

Тvмэн зовлон ээрсэн бидний харгуйд
Та уйлж, нулимсаар чинь би шvлэг л бичнэ
Таван тив живаа улс дотор
Таныг л бичих нь харин миний vйлийн vр ээ!

Учрал гэдэг хагацлын дулаахан vvдэнд
Удаан биш ч хөтлөлцөж явсан чи минь
Уртаар эхэр татан уйлахдаа
Ургуулж өгсөн модыг минь тvшиж зогсохоо мартуузай!

Мөнх бусын тоосонд ширхэглэн хийсэхэд ээ ч
Мөрийг чинь налаад цэнгэж яваагаар бодно
Мөсөн зvрх газрын хэвлийд нойрсовч
Мөнөөх сайхан цээжийг чинь налсан шиг vvрд санана!

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу