Ахын хувцас үнэн гоё…

824
Дуучин С.Амарбаясгалан

Удам дамжсан урлагийн гэр бүлээс гаралтай энэ залуу ухаан орсон цагаасаа л “Хар сарнай” хамтлагийн дууг дуулж, аав ээжийнхээ найз нарт концерт тоглож өгдөг байсан гэдэг. Нэг дуу дуулахдаа нэг өөр хувцастай.

“Хар сарнай” хамтлаг 1992 онд байгуулагдсан. Ахынхаа байгуулсан хамтлагтай нас чацуу тэрээр Амраа ахынхаа үйлдэл бүрээс үлгэр авдаг дуулгавартай дүү. Мөн өвөө, аав хоёрынхоо улаан фэн нь.

~Ахын хувцас үнэн гоё…~

С.Амарбаясгалан хэлэхдээ,Ах хувцсаа өмсөөд явахаар үнэхээр гоё харагддаг. Урлагийн хүн ямар байх ёстой, хэрхэн хувцаслах ёстойг Амараа ах яг харуулдаг. Би багаасаа л ахдаа их хайртай байсан. Бидний хооронд үл ойлголцол асуудал нэг ч удаа гарч байгаагүй. Ер нь бид хоёр их адилхан ааш араншинтай. Бид хоёр эцэг нэгтэй, эх ондоотой ч гэсэн бидний хооронд ямар нэг зөрчил байдаггүй. Амараа ах манай ээжийг мама гэдэг, би Амараа ахын ээжийг эмээ гэдэг юм. Тийм учраас манай гэр бүлд үл ойлголцол гардаггүй, эв найрамдалтай гэр бүл. Манай хоёр ээж хуурай эгч дүүс болцгоосон. Хоорондоо өс хонзон санасан асуудал байхгүй. Харин ч энэ хоёр маань зарим асуудлаа хоорондоо ярилцаж суугаа харагддаг. Эртний монголчууд дээр үеэс дөрөв, таван эхнэртэй л байсан ш дээ. Яахав, одоогийн нийгэмд манай аав хоёр эхнэртэй л юм шиг байдаг байхгүй юу” хэмээн нэгэн ярилцлагадаа дурджээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу