Шадар сайд С.Амарсайхан Төв аймагт ажиллав

655
shadar-said-amarsaikhan
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан энэ сарын 04-ний өдөр Төв аймагт ажиллаж, цар тахлын үeд аймаг орон нутгийн Онцгой комиссоос хэрэгжүүлж буй арга хэмжээг шалгав. Төв аймагт 4.8 сая толгой мал өвөлжиж байгаагаас 370.000 толгой мал бусад аймгаас отроор өвөлжиж байна.

Урьдчилсан тооцоогоор 1.7 сая төл авах бөгөөд шаардлагатай өвс тэжээлийг малчдад хүргэжээ. Хаврын тариалалт 3000 тонн тарианы үр, 5000 тонн тэжээлийн үр шаардлагатай байгаа тооцоолол гарсан байна.

Цар тахлын нөхцөл байдлын хувьд Төв аймагт гуравдугаар сарын 6-ны өдөр коронавирусийн халдвар батлагдсанаас хойш өнөөдрийг /2020.03.15/ хүртэл хугацаанд 16 хүн халдвараар өвчилжээ.

Халдвар авсан иргэдийн ес нь ХӨСҮТ-д, долоо нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Халдвар авсан иргэдийн хувьд аймгийн төвийн иргэд учир Зуунмод сумын хэмжээнд “Нэг өрх-нэг шинжилгээ”- арга хэмжээг зохион байгууж, ойрын хавьтлыг илрүүлж бүрэн хөл хорио тогтоосон талаар Аймгийн онцгой комисс мэдээллээ.

Төв аймгийн нутаг дэвсгэрээр дамжиж бусад аймаг, орон нутаг руу дамжин явдаг учраас аймгийн төвд pcr шинжилгээний лаборатори байгуулах, вакцинжуулалтын ажлыг даруй эхлүүлэх хүсэлтэй байгаагаа Шадар сайдад уламжиллаа.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу