УИХ-ын Хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ

602
hawriin-chuulgan-neelt-01
УИХ-ын Хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ

Улсын Их Хурлын 2021 оны Хаврын чуулган өнөөдөр Төрийн ордны “Их хуралдай” танхимд 10 цагаас нээлтээ хийнэ. Чуулганы нээлтийн хуралдааны дараа үргэлжлүүлээд УИХ дахь намын бүлэг, ажлын хсэгүүд хуралдахаар товлогджээ.

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

– Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

– Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

– Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл болон Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгүүдийн хамтарсан хуралдаан 12.00 цагаас 334 тоот өрөөнд;

– Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Үндсэн хууль танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу