Шүлснээс коронавирус илрүүлэх шинжилгээний оношлуурыг Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зооноз өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон УНТЭ, УХТЭ-ийн лабораторид хуваарилж, ирэх даваа гаригаас эхэлж хэрэглээнд нэвтрүүлэх аж.
Энэхүү оношлуур нь:
- Халдвар авсан эхний өдөр нь вирусийг илрүүлэх боломжтой.
- Одоогоор PCR шинжилгээний хариу дунджаар 5-6 цагт гарч байгаа.
- Шүлснээс халдвар илрүүлэх оношлуурыг ашиглахад 90 минут л зарцуулна.
- Covid-19 илрүүлэх PCR шинжилгээний өртөг нь 80 гаруй мянган төгрөг бол шүлснээс халдвар илрүүлэх оношлуур нь үүнээс 2.5 дахин хямд буюу нэг шинжилгээг 35 мянган төгрөгөөр хийх зэрэг давуу талуудтай юм.