Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг ирэх ДАВАА гарагаас ашиглана

341
shulsnees-ilruuleh-tohooromj-2021
Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг ирэх ДАВАА гарагаас ашиглаж эхэлнэ

Шүлснээс коронавирус илрүүлэх шинжилгээний оношлуурыг Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зооноз өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон УНТЭ, УХТЭ-ийн лабораторид хуваарилж, ирэх даваа гаригаас эхэлж хэрэглээнд нэвтрүүлэх аж.

Энэхүү оношлуур нь:

  • Халдвар авсан эхний өдөр нь вирусийг илрүүлэх боломжтой.
  • Одоогоор PCR шинжилгээний хариу дунджаар 5-6 цагт гарч байгаа.
  • Шүлснээс халдвар илрүүлэх оношлуурыг ашиглахад 90 минут л зарцуулна.
  • Covid-19 илрүүлэх PCR шинжилгээний өртөг нь 80 гаруй мянган төгрөг бол шүлснээс халдвар илрүүлэх оношлуур нь үүнээс 2.5 дахин хямд буюу нэг шинжилгээг 35 мянган төгрөгөөр хийх зэрэг давуу талуудтай юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу