Энэ цагийн эгэл баатруудын дүрээр ГЭРЛЭН ДОХИО аслаа

777
gerlen-dohio-emch-tsagdaa-07
Энэ цагийн эгэл баатруудын дүрээр ГЭРЭЛ ДОХИО аслаа

Цар тахалтай хүнд цаг үед, олон нийтийн эрүүл энх, аюулгүй байдлын манаанд зогсож буй алба хаагчдад зориулсан ГЭРЛЭН ДОХИО бүтжээ.

Тодруулбал, уг ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн залуус хийсэн байна.

Цар тахлын онцгой нөхцөлд ажиллаж буй энэ цагийн эгэл баатрууд болсон эмч, цагдаа, цэрэг, мэргэжлийн хяналт, онцгой байдлын алба хаагчдал хүндэтгэл үзүүллээ. Ингэхдээ тэднийг дүрсэлсэн ГЭРЛЭН ДОХИО хийжээ.

Улаанбаатар хотын төвийн 10 байршлын явган хүний гарцын гэрэл дохиог эмч, цагдаагийн дүрсээр асаан ТАЛАРХЛАА илэрхийлжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу