Элчин сайдуудад вакцины нийлүүлэлтийг эрчимжүүлэх чиглэл өгөв

547
Oyun-Erdene-said-vaccine
Элчин сайдуудад вакцины нийлүүлэлтийг эрчимжүүлэх чиглэл өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Гадаад харилцааны яаманд ажиллалаа.

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг олон улсын харилцааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, гадаад харилцааны салбарт анхаарах асуудлуудын талаар товч танилцуулав.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны яамны үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдтэй цахимаар уулзалт хийж, Засгийн газраас баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодорхой ярьж, гадаад харилцааны салбарт хэрэгжүүлэх шаардлагатай асуудлуудаар хугацаатай ажлууд байгаа саналаа илэрхийллээ.

Тухайлбал, дархлаажуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр КОВИД-19 цар тахлын эсрэг вакцин авчрах ажлыг түргэсгэх, эдийн засгаа сэргээх чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаад сурталчилгааг сайжруулах, гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах, гадаадад байгаа монгол иргэдээ татан авах, тэдний эрх ашгийг нь хамгаалахад Гадаад харилцааны яам болон дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг идэвх, санаачилгатай ажиллахыг уриалав.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу