ЭМЯ: 218 хүнээс коронавирусийн халдвар илэрч, тохиолдол 5,610 боллоо

778
218 хүнээс коронавирусийн халдвар илэрч, тохиолдол 5,610 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. /2021-03-23/

Өчигдөр улсын хэмжээнд 12,605 хүний сорьцод шинжилгээ хийхэд 218 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 5,610 боллоо.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 189 хүн эдгэрч, эмнэлгээс гарав. Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 3,947-д хүрч нийт тохиолдлын 70.3 хувийг эзэлж байна.

Одоогоор 1,367 хүн эмчилгээнд байгаа бөгөөд биеийн байдлыг нь үнэлбэл,

  • Хөнгөн-1,138
  • Хүндэвтэр-207
  • Хүнд-18
  • Маш хүнд-4 хүн байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу