Эрэлхэг гүнж Эгээрэл “Эх нутгийн дуу”-аар дахин эргэв

2003
jujigchin-zamilan-goviin-domog-01
Эрэлхэг гүнж Эгээрэл "Эх нутгийн дуу"-аар дахин эргэв

“UBS” телевизийн ээлжит уран бүтээл болох “Говийн домог” уран сайхны кинонд Эгээрэл хэмээх эрэлхэг бөгөөд үзэсгэлэнт гүнжийн дүрийг чадварлаг гаргасан бүсгүй бол Б.Замилан.

“Говийн домог” киноны Зүрхний амраг хэмээх дууг үзэгчдийн бодол сэтгэлд хүртэл уянгалуулж жүжиглэхийн сацуу дуулах авьяас бий гэдгээ харуулаад авсан.

Тэгвэл бүсгүйн ээлжит уран бүтээл нь “Эх нутгийн дуу” байлаа. Уг уран бүтээлийг Замилан бүсгүйн аав нь зохиож, охиноороо ийн дуулуулжээ. Тэрээр энэ талаар хэлэхдээ,

Манай аав бусдын жишгээр гадаад руу явж олон жил ажиллаж, амьдарсан.

Аав маань 2007 онд Японд байхдаа “Эх нутгийн дуу”-г зохиосон юм. 

Аав маань өөрийнхөө зохиосон дуунуудыг бүтээл болгох тухай бодож байгаагүй гэсэн.

Магадгүй өөрийгөө чамласан байх л даа. Энэ дууны ард маш олон мэргэжлийн уран бүтээлчид ажилласан” хэмээжээ.

Дашрамд, тэрээр UBS телевизийн дараагийн кино уран бүтээл болох “Нарны садан” УСК-нд гол дүрийг бүтээж буй юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу