МУГЖ.Уранчимэг урлагт зүтгэсэн 40 жилийн ойн тоглолтоо хийнэ

1650

Урлагт өөрийн хөдөлмөр зүтгэл, залуу насныхаа 40 жилийг зориулсан түүнийг Монголын Алла Пугачёва хэмээвэл зохино. “Оюутны намраа мартахгүй”, “Дурсамж”, “Хүүхэн хүний хүслэн” зэрэг 20 гаруй ХИТ дууны эзэн, МУГЖ Ж.Уранчимэг энэ жил 60 настай гэдгийг та мэдэх үү.

Тэрээр Эстрадын урлагт зүтгэсэн 40 жилийнхээ ойн баярын тоглолтыг 2019.11.02-нд Улаанбаатар паласт үзэгч олондоо толилуулах гэж буй.

Тоглолтоор өрх толгойлсон, нэн ядуу таван ээжид гэр бэлэглэх юм байна. Алдар, гавьяаны жинхэнэ эзэд бидний дунд эгэл даруухан аж төрж яваа нь цөөнгүй билээ.

МУГЖ Ж.Уранчимэг нь Хорт хавдраар өвдсөн хүмүүст зориулсан хандивын тоглолтыг сүүлийн 6 жилд 76 удаа зохион байгуулж, хорих ангиудын хүмүүжигчдэд 92 удаа үнэ төлбөргүй тогложээ. Архигүй эрүүл гэр бүл өдөрлөгүүд, асрамжийн газрууд, ахмадын баяр, өөрөө зохион байгуулаагүй ч оролцсон хандивын тоглолтууд гээд түүний үнэ төлбөргүй тоглолтыг дурдвал тоолж барахгүй.

“Энэ бүхний олон нийтэд зарлаад, тоочоод явах зав гардаггүй” хэмээн уран бүтээлч маань дурджээ.

МУГЖ Хүмүүнлэгийн элч дуучин Ж.Уранчимэг: хүмүүст тусалснаа зарлах зав гардаггүй. "Эстрадын урлагт 40 жил"Тоглолтын мэдээллийг: 9602-5820 8987-5247

Gepostet von TV8 Mongolia am Freitag, 18. Oktober 2019

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу