“The Hu” хамтлаг Домогт дуучин Элтон Жонд урилга хүргүүллээ

1184
the-hu
"The Hu" хамтлаг Домогт дуучин Элтон Жонд урилга хүргүүллээ

“Хүннү рок” урсгалаар Дэлхийд эх орныхоо нэрийг мандуулж яваа “The Hu” хамтлагийн залуус домогт дуучин Элтон Жоныг ирэх жил Их Британид хийх аялан тоглолтдоо оролцохыг урьжээ.

Элтон Жон өнгөрсөн долоо хоногт өөрийн хөтлөн явуулдаг “Rocket hour” хөгжмийн хөтөлбөрөөр “The Hu” хамтлагийг онцгойлон танилцуулсны дараа уг хамтлагийн нэр хүнд олонд түгэж, фэнүүдийнх нь тоо улам нэмэгдсэн юм.

”The Hu”-гийн залуус хоёрдугаар сард Их Британи дахьха тоглолтоо Брайтон хотоос эхлүүлэхээр төлөвлөж байна. Тэдний Хойд Америк дахь аялан тоглолт есдүгээр сарын 11-нээс эхэлсэн бөгөөд хоёрдугаар сар хүртэл дөрвөн сарын турш аялан тоглолт хийхээр төлөвлөжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу