Монгол охин дэлхийн хошой аварга боллоо. Тодруулбал, Монгол бүжигчин Н.Онондарь Германы “Grun gold” хамтлагт бүжиглэдэг билээ.
Германд амьдардаг тэрбээр өнгөрсөн жил БНХАУ-д болсон латин америк бүжгийн ДАШТ-д “Grun gold” хамтлагийнхны хамт оролцоод түрүүлж, монгол түмнээ төдийгүй германчуудыг баярлуулсан.
Тэгэхдээ 17 жил тээсэн мөрөөдөлдөө хүрсэн Н.Онондарь монгол бүжигчин дэлхийн аварга болж чадахыг тэгж батлан, анхны жимийг нь гаргасан билээ.
Тэгвэл Германд болсон ДАШТ-д түүний хамтлаг дахин түрүүллээ. Ингэснээр “Grun gold” хамтлаг ДАШТ-д 10 дахиа түрүүлж, Н.Онондарь дэлхийн хошой аварга боллоо.
Н.Онондарь өдгөө Германы Бремен хотод амьдардаг ба Монгол төдийгүй дэлхийн олон мянган залууст үлгэр дуурайлал болдог билээ.