“Санги ах”-ын сайхан охин А.Адилцэцэг

1840
Sangi-ah
"Санги ах"-ын сайхан охин А.Адилцэцэг

МУСК “Мартагдсан дууль” кинонд Жаргалмаа охинд хань болдог слесарь эрийн дүрийг бүтээсэн Санги ахыг мэдэхгүй хүн ховор. Тэр үеийн өсвөр насныхны зүрх сэтгэлд “Санги ах” тод үлдсэн.

Харин түүний жинхэнэ нэрийг Г.Адилбиш гэдэг. Тэрээр “Тань руу нүүж явна” киноны Цэрэнгийн дүрд тоглосон юм. Эерэг сөрөг дүрд гайхалтай хувирч чаддаг эрхэм уран бүтээлч маань өөд болоод 20 гаран жил болж байгаа ч бүтээсэн дүрүүд, тоглосон киногоороо бидний дунд одоо ч амьдарсаар байна.

Одоо ч түүнийг хүүхдүүд “Санги ах” л гэлцдэг. Тэгвэл “Санги ах”-ын том охин А.Адилцэцэг аавынхаа мэргэжлийг өвлөн жүжигчин болсон. Тэрээр “Ядуугийн зовлон” кинонд хошин урлагийн жүжигчин Хүрлээгийн эхнэр болж тоглодгийг хүмүүс санаж байгаа биз ээ.

А.Адилцэцэг уран бүтээлээ хийхийн зэрэгцээ хувийн амьдралдаа ихээхэн анхаардаг сайн эзэгтэй. Тэрээр хоёр ихэр охины ээж.

А.Адилцэцэг “Жүжигчин болох хүсэл мөрөөдлийг, аавын хэлсэн хэдхэн урмын үг л надад хайрласан юм. Айхтар өндөрлөгт хүрээгүй ч гэлээ аавынхаа мэргэжлийг гундаахгүй өндөрт өргөж явна” хэмээн өөртөө захидаг. Өдгөө дөчин насны босго шүргэж яваа ч Санги ахын сайхан охин ёстой л сэмбийж явна. Уран бүтээлч бүсгүйн үйлс нь дардан байг.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу