Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой өнөөдөр /2021.03.22/ тохиож байгаа билээ.
Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн билээ.
Энэхүү үйл явдалтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн цахим хуудаснаа,
“Сансрын баатраа албан ёсоор хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. Манай Ж.Гүррагчаа баатар УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд байсан хүн. Танд урт нас, удаан жаргал, сансрыг судлах эрхэм ажилд нь амжилт хүсье. Баатрынхаа анд нөхөд болох В.В.Жанибеков, В.П.Савиных, В.П.Ковалёнок нарт Монгол түмнийхээ баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье” хэмээжээ.