Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн бяцхан “ГҮНЖ”

951
Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн бяцхан "ГҮНЖ"

“Номинталст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн цахим хуудаснаа энэ хорвоод мэндлээд 100 гаран хоногтой байгаа бяцхан охин Лакшмигаа танилцууллаа. Бяцхан охины хорвоод мэндэлсний 100 дахь өдөр тохиосон тул баяраа ийн хуваалцаж, Тэрээр охиндоо зориулан:

Үр минь чи миний зохиол

Алтан хэвлийд бүрэлдэхээс чинь өмнө

Аав нь чамайгаа орчлонгоос гуйсан юм

Амь нэгтэй эгчдээ чи минь түшиг нь билээ

Аав ээж хоёртоо чи амьдрал минь билээ

Өнөөдөр үрийн минь нэг зуу дахь өдөр

Өгөөмөр буянтай ойр дотныхонтойгоо

Ойртуулж бид Д.Лакшмигаа танилцуулав

Одоо миний үр агуйд байгаа юм шиг байхаа болилоо” гэсэн байв.

Хүний амьдралд зовлон жаргал сүлэлдэн байдаг. Анхны хань нь өвчний улмаас энэ хорвоогоос буцсан хэдий ч, элэг бүтэн өнөр бүлийг цогцлоосон билээ. Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн дэгжин бүсгүйчүүдтэй танилц.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу