Улаанбаатар хотын хамгийн олон хэрэглэгчтэй такси дуудлагын аппликейшн UBCab анхны “Жолоочийн төв”-өө нээлээ

1537

UBCAB аппликейшн Улаанбаатар хотын хэмжээнд такси үйлчилгээ эрхлэгч нарт зориулсан “Жолоочийн төв”-өө өнгөрсөн амралтын өдөр нээлээ. UBCAB DRIVER CENTER нь такси үйлчилгээ эрхлэгч жолооч нартай хамтран ажиллах гэрээ хийх, лавлагаа, бүртгэл, үзлэг, сургалт явуулахад зориулсан нэг цэгийн төв юм.

ЮБИ КАБ ХХК нь АКУМА Эрин ХХК-тай хамтран Улаанбаатар хотод нийт зургаан цэгт уг “Жолоочийн төв” буюу UBCAB DRIVER CENTER байгуулах ба эдгээр төвүүд дээр Улаанбаатар хотын хэмжээнд такси үйлчилгээ эрхлэгч 1000 жолоочийг бүртгэж стандартын шаардлага хангасан UBCAB-1 загварын Bluetooth чип бүхий ухаалаг такси-метрээ үнэ төлбөргүй суурилуулж UBCAB дуудлагын үйлчилгээндээ нэгтгэхээр ажиллаж байна

UBCAB DRIVER CENTER дээр такси үйлчилгээнд явж буй автомашинууддаа техникийн үйлчилгээ үзүүлэхээс гадна тогтмол угаалга цэвэрлэгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм байна.

UBCAB DRIVER CENTER нь UBCAB аппликейшний жолооч нарт үйлчлэхээс гадна жолоочтой холбоотой зорчигчдын санал хүсэлтийг тогтмол хүлээн авч цаг тухайд нь шийдвэрлэхээс гадна таксинд мартаж орхисон гээсэн эд зүйлийг хүлээн авч хэрэглэгчийг олж өгөх юм байна.

ЮБИКАБ компанийн гүйцэтгэх захирал Н.Отгонбаяр тус төвийг нээж хэлсэн үгэндээ: “Манай жолооч нь бидний үйлчилгээний салшгүй хэсэг бөгөөд #UBCAB Жолооны төвийг байгуулах нь манай бизнесийн тэргүүлэх чиглэл юм. Тус төвөөр дамжуулан жолоочийг сургах, давтан сургалтад хамруулах, жолоочийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн нүүр тулсан харилцан яриа хийх, жолоочийн нийгмийн хэрэгцээнд тулгуурласан олон нийтийн, ажил уралдаан, тэмцээн зохион байгуулж бид нэг хамт олон гэсэн мэдрэмжийг бий болгоход чухал ач холбогдолтой”

Тус компани нь одоогийн байдлаар зөвхөн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа ч ирэх сард багтааж Эрдэнэт, Дархан, Чойбалсан, Даланзадгад, Өлгий, Ховд, Мөрөн хотуудад салбаруудаа байгуулан Үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулахаар орон нутагт хамтран ажиллах төлөөлөгчийн газруудаа сонгон шалгаруулж байгаа юм байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу