Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин Монголын урлагт шинэ түүх нэмлээ

1105

Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин Италийн Палермо хотын “Массимо” театрт тоглож, Монголын урлагт шинэ түүх нэмлээ. Тэрбээр Италийн хөгжмийн зохиолч Ружеро Леонкаваллогийн “Pagliacci” буюу “Хэрмэл жүжигчид” хоёр үзэгдэлт сонгодог дуурийн гол дүрийг бүтээж, эхний өдрийн тоглолтоо амжилттай дуусгасан байна.

Мөн энэ сарын 21, 23-нд “Pagliacci” дуурьт тоглох аж. Түүнчлэн ирэх арванхоёрдугаар сард Испанийн нэрт дуурийн дуучин, маэстро Пласидо Доминготой нэг тайзнаа тоглох юм байна.

Тодруулбал тэрбээр арванхоёрдугаар сарын 14, 16-нд Испанийн хатан хаан Р.Софиягийн нэрэмжит Валенсиа дуурийн театрын тайзнаа Пласидо Доминготой Ж.Вердийн “Набуко” дуурьт тоглох аж.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу