NBA-д тоглох мөрөөдөлдөө ойртож буй Ш.Энхийн-Од 

1329
NBA-д тоглох мөрөөдөлдөө ойртож буй Ш.Энхийн-Од 

Олон улсын 18 хүртэлх насны “FIBA 3×3 U18 World Cup”-ийн үеэр дэлхий нийтийн хараанд өртсөн Шаравжамцийн Энхийн-Од АНУ-д алдартай сагсчидтай хамт бэлтгэл хийж байгаа ажээ.

Тус тэмцээний үеэр АНУ-ын дасгалжуулагчийн хараанд өртөж “Polifoc preb” академид суралцах санал авсан тэрбээр тус академид ийнхүү бэлтгэл хийснийхээ дараа үргэлжлүүлэн суралцах эсэхээ шийднэ.

Хэрэв үргэлжлүүлэн сурахаар шийдвэл NBA-д бэлтгэгдэж байгаа хоёр ч тоглогчтой нэг баг болж суралцах аж. Тэдэн дунд саяхан манай улсад ирж түүнтэй өрсөлдсөн АНУ-ын шигшээ багийн тоглогч Нимари Бурнетт бий. Хоорондоо тун ч дотно танилцаж өмсгөлөө хүртэл солилцсон ирээдүйн сагсан бөмбөгийн одод хамтдаа бэлтгэл хийх эсэх нь одоогоор хараахан тодорхой болоогүй байна.

Өмнө нь АНУ-ын таван сургуулиас санал аваад байсан Ш.Энхийн-Од ДАШТ-ий дараа хоёр сургуулиас суралцах санал авсан. Харин эдгээр сургуулиудыг сонирхож үзээд өөрт таарах сургуульд элсэн суралцахаар төлөвлөж байгаа тэрбээр ирээдүйд NBA-д тоглох чин хүсэлтэй яваа ажээ. Аавынхаа алдар нэрээр танигдсэн Сагсчин хүү өнөөдөр өөрийн бүтээсэн амжилтаар түүхээ бичиж буй.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу