СТА Б.Одончимэг “хөгшрөх”-өөс айхгүй

3067
Jujigchin-odonchimeg
УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг

“International Theatre 2019” Олон улсын тэмцээнээс ганзага дүүрэн ирсэн УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг өдгөө чансаа ахисан чадварлаг уран бүтээлчдийн тоонд ёсоор бичигдэх болсон.

Тэрээр өөрийн үеэл Б.Тамирын найруулсан “Аз жаргалын шок” УСК-нд эв хавгүй эрэгтэйлэг төрхөөр үзэгч олонд танигдсан.

Урлаг судлаач аавын амин охин Б.Одончимэг амьдралаас ихийг хүсдэггүй эгэл нэгэн. За бол “ёогүй” зарчимч бүсгүй маань байгаагаараа л оршин байж, хүмүүст үргэлж инээд баяслыг бэлэглэх дуртай ажээ.

Jujigchin-odonchimeg-01
Б.Одончимэг

Одноо урлаг гэх гоо ертөнцийн он цагийн шүлтүүрт орохоос огт эмээдэггүй бөгөөд ХӨГШРӨХӨӨС ер айдаггүй гэнэ.  Цаг хугацааны гэрч болсон хөгшрөх явцыг авьяаслаг жүжигчин маань жам ёсныхоор нь хүлээн авч, энэ утгаараа ч элдэв гоо сайхны мэс ажилбар, залуужуулах тарилга мэтийг нэг их ойшоодоггүй сурагтай.

Жүжигчин бүсгүй нэгэнтээ эмэгтэй хүнийг инээмсэглэл нь гоо сайхан харагдуулдаг гэж үздэг бөгөөд хүнтэй уулзахдаа хамгийн түрүүнд чин сэтгэлээсээ инээмсэглэж сурахыг бүсгүйчүүдэд нууцхан захиж байна лээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу