Малчин залуусын дунд “ТЭМЭЭ СУРГАХ” тэмцээн боллоо

2137
temee-surgah-temtseen-02
Малчин залуусын дунд "ТЭМЭЭ СУРГАХ" тэмцээн боллоо

Таван хошуу малын нэг, сүрлэг сайхан тэмээг сургах тэмцээн малчин иргэдийн дунд зохион байгуулагдлаа.

Тодруулбал, “Тэмээчдийн зөвлөгөөн, тэмээн соёлын өдөрлөг-2019” арга хэмжээ нь “Тэмээ дэд хөтөлбөр”-ийн хүрээнд энэ сарын 15-16-нд тус аймгийн Цагаан-Овоо суманд тэмээчдийн зөвлөгөөн, тэмээн соёлын өдөрлөг болсон байна.

temee-surgah-temtseen-2019
Дорнод аймаг Цагаан-Овоо сум /2019-02-16/

Тус өдөрлөгийн үеэр тэмээн соёлын уламжлалт зан үйл болох буйл зорох, тэмээ сургах, ногт, бурантаг зангидах, шилмэл буур, шилмэл ингэ, ганган ботго, сайхан тэмээтэй хос шалгаруулах болон тэмээн уралдаан болсон байна.

Дашрамд дуулгахад, өдөрлөгийн үеэр тэмээ сургах тэмцээн зохиогдож, Гурванзагал сумын малчин Г.Түвшин аваргалсан бол Сэргэлэн сумын дөрөвдүгээр багийн малчин А.Мөнхбаяр, Чойбалсан сумын малчин О.Хүрэлбаатар нар удаалсан байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу