САЙН МЭДЭЭ: Манай улсын Эдийн засаг 2018 онд 6.9 хувиар өсчээ

713
ediiin-zasgiin-osolt-2019
Манай улсын Эдийн засаг 2018 онд 6.9 хувиар өсчээ

ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 18.1 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.2 (6.9хувь) их наяд төгрөгөөр өссөн дүн мэдээ гарчээ.

Уг өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 383.4 (5.3хувь) тэрбум төгрөг (санхүү, даатгалын үйл ажиллагааны салбарын нэмэгдэл өртөг 139.0 (12.3хувь) тэрбум төгрөг), аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 357.1 (6.2хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.

  • ДНБ, оны үнээр 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 32.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.3 (15.3хувь) их наяд төгрөгөөр өслөө.
  • Улирлын нөлөөллийг арилган тооцсоноор ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2018 оны 4 дүгээр улиралд өмнөх улирлаас 2.5 хувиар өслөө.
  • Эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, оны үнээр 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 31.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 3.8 (13.5хувь) их наяд төгрөгөөр өслөө.
  • Харин эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 18.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 1.1 (6.7хувь) их наяд төгрөгөөр өссөн байна. Уг өсөлтөд бараа, үйлчилгээний экспорт 2.0 (15.3хувь) их наяд төгрөг, хөрөнгийн нийт хуримтлал 1.7 (27.2хувь) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

ДНБ-д 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр эцсийн хэрэглээ 60.2 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 43.1 хувь, цэвэр экспорт (-3.3) хувийг эзэлж, өмнөх оноос хөрөнгийн нийт хуримтлал 8.4 пунктээр өсөж, харин эцсийн хэрэглээ 2.7 пункт, цэвэр экспорт 5.7 пунктээр буурсан байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу