“Frozen-2” хүүхэлдэйн киноны трейлэрыг 116.4 сая хүн үзжээ

1103
frozen-2
"Frozen-2" хүүхэлдэйн киноны трейлэрыг 116.4 сая хүн үзжээ

Дэлхийн өнцөг булан бүрт суугаа охидын зүрхэнд нэгэн том орон зайг үүсгэж чадсан “Walt Disney” студийн шилдэг бүтээл “Frozen” хүүхэлдэйн киноны хоёрдугаар ангийн трэйлер өнгөрсөн долоо хоногт албан ёсоор цацагдлаа.

Тус хүүхэлдэйн киноны эхний ангийг Крис Бак, Женнифер Лий нар найруулсан бөгөөд эл бүтээл нийт 876 сая ам.долларын ашиг олж, “Оскар”-ын кино наадмаас шилдэг анимэйшн, шилдэг киноны дуу төрөлд ялагч болсон билээ.

Тодруулбал, тус ангийн богино хэмжээний трейлэр нийтэд цацагдсанаас хойш 24 цагийн дотор 116.4 сая хүн үзэж рекорд тогтоосон байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу