Spider-Man-ы хувцас өмссөн хүү педофил хүнийг зодсон хэрэг гарчээ.

1349

Бразил улсын Santa Catarina мужид байрлах, ердөө 27,000 гаруй хүн амтай, Joaçaba хотноо 15 настай хүү өөрийн үлгэр дуурайл болсон Spider-Man-ы дүрд хувиран педофил хүнийг урхидаж зодсон хэрэг гарчээ.

Түүний болон хохирогчийн нэрийг цагдаагийн газар олон нийтэд дэлгээгүй бөгөөд хэргийн талаар дараах мэдээллийг өгөөд байгаа юм.

Хүү болзооны зориулалттай аппликейшн болох Tinder дээр өөрийгөө тухайн хотод амьдардаг 14 настай охин хэмээн дүр исгэж, насанд хүрсэн педофил сонирхолтой насанд хүрсэн нэгэн залуугийн анхаарлыг татан уулзсан бөгөөд товлосон газар болох парк-д шөнө очихдоо Spider-Man-ы хувцас өмсөхөөс гадна өөрийн биедээ 2ш бороохой, 2ш нугардаг хутга болон нэг гартаа кастет зүүсэн байжээ.

Цагдаад баривчлагдахдаа хүү хохирогчтой бичсэн бүх чатыг зураг болгон хадгалсан байснаа флашнд хийж хүлээлгэн өгсөн байна. Уулзан урхидсан хүнээ нэлээд хүнд байдалд ортол нь зодсон байсан бөгөөд хохирогч эмнэлэгт хүргэгджээ. Эмнэлгээс гарсны дараа түүнээс мэдүүлэг авахаар цагдаагийн газар авч явсан байна.

Мэдээллийн эх сурвалж

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу