Max Payne тоглоомтой холбоотой, маш сонирхолтой 8 баримт

1026

Видео тоглоом сонирхогчдын дунд ялангуяа 90-ээд оныхны пэнтиүм 4 дээрээ нүдэж өссөн тэр цаг үеийнх нь хамгийн алдартай тоглоомнуудын нэг бол яах аргагүй Max Payne.

Ингээд тус тоглоомтой холбоотой сонирхолтой хэдэн баримтууд хүргэе.

  • Max тоглоомны турш 100, 100-н хүмүүсийг цааш нь харуулдаг бөгөөд нийт аллагын тоог нь тоолвол 662 аллага тоглоомны турш хийдэг аж. Харин зүүдэндээ явдаг хэсэг дээр өөрийгөө алдагийг нь эс тооцвол нийтдээ 661.

 

  • Тус тоглоомны ерөнхий санаа болон агуулга нь 1979 оны “Mad Max” кинонаас эхтэй мөн “The Punisher” “The Matrix”

 

  • Payne-н моделийг тус тоглоомны зохиолч болох Sam Lake дээр тулгуурлаж дүрийнхээ моделийг гаргаж авсан ба Sam өөрөө мөн адил тоглоомныхоо комик хэсэгүүд дээр давхар тоглосон байдаг

 

  • Энэ тоглоомны хамгийн чухал бараг амин сүнс нь гэж хэлж болохоор тоглолтын хэв маяг нь бол яах аргагүй slo-mo хэв маяг нь. Тэгвэл тухайн үед тус төсөлд нэмэгдэж орж ирсэн хөгжүүлэгч болох Marty Howe гэдэг эрхэм өөрөө John Woo-н кинонуудад дуртай нэгэн байсан ба Woo-н кинондаа ашигладаг action эффектүүд удаашруулалтыг энэхүү тоглоомонд оруулах санааг гаргаж ирсэн.

 

  • Тоглоомы хөгжүүлэлт нийтдээ 3 жилийн турш үргэлжилсэн бөгөөд хамгийн анх 1998 оны E3 наадам дээр танилцуулагдаж байсан байна. Тэр ч утгаараа тоглоомны ерөнхий үйл явдал 2001 онд өрнөдөг ч prologue хэсэг нь 1998 онд эхэлдэг

 

  • 2-р хэсэгийн 2-р үеийнх нь нэр нь “An offer you can’t refuse” алдарт загалмайлсан эцэг цувралын reference

 

  • Мөн түүний найз нь буудуулж үхдэгийг санаж байгаа байх, тухайн үед технологийн хөгжлийн асуудлаас болоод түүний үхэлийг нэг л сэтгэлд хүрэхээр бодитой харагдахаар тоглогчдод нөлөөлөхөөр хэмжээний хийж чадаагүй аж. Маш олон төрлийн оролдлого туршиж үзсэн ч эцэст нь зүгээр л Leon: The Professional кинон дээр гардаг Leon-н үхэл шиг шийдэлд хүрсэн.

 

  • Хөгжүүлэлтийн эхний явцад эхнэрийнх нь үхэл бидэнд харагдахаар хөгжүүлэгдэж байсан бөгөөд Max эхнэрээ яаж үхэхийг нүдээрээ харах ёстой байж. Мөн л дээр дурьдсан шиг үнэмшилтэй болохгүй байсан учраас оронд нь түүнийг эхнэрээ аврахад дэндүү оройтож орж буйгаар хийсэн байдаг. Санаж байгаа бол орилж хашгирч буй чимээ нь сонсогддог доо эхнэрийнх нь

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу