АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон “Тархи судлалын хүрээлэн” байгуулна

1128
eruul-mendiin-said-asan-Tsolmon
АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон "Тархи судлалын хүрээлэн" байгуулна

Ном уншиж, нохой тэжээх дуртай ялдамхан Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон өдгөө АШУҮИС-ийн захирлын орон тоонд томилогдон ажиллаж буй.

Дипломатч гэр бүлд өсөж төрсөн тэрээр 1996 оноос Эрүүл мэнд, боловсролын салбарт удирдах албан тушаалын үүрэг гүйцэтгэж зүс царай, бие хаатайгаа дүйцэхүйц мэдлэг боловсролтой гэдгээ батлаад буй.

Ж.Цолмон АШУҮИС-ийн захирлын зөөлөн суудалд шигдэхээсээ илүүтэй салбартаа ээлтэй шинэ ажлыг эхлүүлэхээр зэхэж буй.

Тэрээр сүүлийн жилүүдэд ой тогтоолтын тэмцээн, оюуны спортуудад өндөр амжилт гарган, геннессийн номд бүртгэгдээд буй Монгол хүний оюуны чадамжийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах гэнэ.

Мөн сэтгэцийн өвчлөлтэй холбоотой нийгэмд үүсдэг аливаа асуудлыг тархи судлалын шинжлэх ухаанаар таниулан гаргаж ирэхээр зорьж буй аж. Үүний сацуу лабораторийн нөхцөлд тархи ургуулж, мини тархи үүсгээд мэдрэлийн эс хоорондын дохио дамжуулалтыг гүйцэтгэх ХҮРЭЭЛЭН байгуулахаар болжээ.

Эл зорилтын хүрээнд БНХАУ-ын “Тархи судлалын хүрээлэн”-ийн үйл ажиллагаатай танилцан эх орондоо энэ салбарын шинжлэх ухааныг хөгжүүлэх боломж гарцыг хараад иржээ.

Түүний хэлж буйгаар АНУ, Япон, Герман гэсэн өндөр хөгжилтэй орнуудад тархи судлалын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтдийн баг, хүний нөөц бүрдсэн харин бааз, лабораторийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болжээ.

Сонирхуулахад БНХАУ-ын Тархи судлалын хүрээлэнгийн лабораторид 2018 онд Дэлхийд анх удаа сармагчинг хувилсан судалгаа хийж, Жунг Жунг гэдэг сармагчинг хувилж, Хуа хэмээх сармагчинг генийн аргаар гаргаж авсан байдаг аж.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу