АНУ-ын ҮСБХ-ны плэй-оффын эхний шатны 2 дахь тоглолтууд үргэлжлэн явагдсаар байна. Дорнод бүсийн тэргүүн баг Милоуки Бакс өнөөдөр Детройт Пистонс багтай 2 дахь тоглолтоо хийн 120:99 харьцаагаар буулган авлаа.
“Fiserv Forum” ордонд болсон уг тоглолтод Детройтын залуус эхний хагаст 59:58 харьцаагаар ялимгүй тэргүүлсэн. Гэвч 3-р үед 17 оноо аван 37 оноо алдан хожигдох эхлэлээ тавьсан байна. Сүүлийн үед Буганууд тэргүүллээ алдалгүй тоглосоор хоёрдахь хожлоо авлаа. .
Баксаас Э.Биледсоу 27 оноогоор багаа тэргүүлжээ. Багийн лидер Яннис Антентокунмпо 27 оноо, 12 самбар, К.Миддлетон 24, П.Коннеугтон 18 оноо авсан байна.
Эсрэг багаас сэлгээний тоглогч Л.Кеннард 19 оноогоор багаа тэргүүлсэн бол А.Друммонд 18 оноо авч, 16 удаа самбараас бөмбөг шүүрч, Р.Жэксон 18 оноо авсан байна.
Хоёр багийн дараагийн тоглолт Детройтын ” Little Caesars Arena”-д энэ сарын 21-ний Ням гарагт болно.