Нүүдэлчин Монголчууд эртнээс нааш уламжилж ирсэн нарийн ёс заншилтай ард түмэн. Тэр ч утгаараа эмэгтэй хүн үсээ тайрахыг бэлэвсрэхийн “ёр” хэмээн үздэг байсан тухай мэдэх биз ээ. Гэтэл Хүннүгийн үеийн Ноён уулын язгууртны булшнаас “сүлжсэн гэзэг” гарчээ.
Эр нөхөр нь үхэхэд эхнэрийнх нь гэзгийг хамт хийж оршуулдаг байсныг энэ булшнаас гарсан “гэзэг” нотолно. Тухайн цагт ТАЙРМАЛ ҮСТЭЙ хүүхэн явж байвал гэзгээ нөхөртэйгөө хамт булж хэмээн ойлгодог байжээ.
Тэгээд түүний гэзэг дахин ургаж хэвийн болтол гурав орчим жил болно. Энэ хугацааг бэлэвсрэх хугацаа ч гэж ойлгож болох аж. Үс нь хэвийн болтол өөр эр хүн түүнийг сонирхохгүй гэсэн давхар санаа ч явдаг аж.
Эртний ёс заншлыг сайтар шинжлэн үзвээс цаагуураа холбогддог ажээ. ХҮННҮ-ийн нэгэн язгууртны булшнаас гучаад гэзэг гарсан гэдэг юм.
Тэрхүү гэзэгнүүдэд ДНК-ийн шинжилгээ хийж үзэхэд яг одоогийн ХАЛХ Монголчуудынхтай хамгийн ойролцоо 99.9% таарч байжээ. Уг судалгаанд дээрх гэзэгнүүдийг Кыргыз, Казах, Манж, Хятад, Кореа, Түрк, Уйгар зэрэг үндэстний хүмүүсийн гэзэгтэй харьцуулан судласан байна.