Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар ирээдүйн “ЖҮДО”-чин залуусыг бэлтгэнэ
Монгол түмний бахархал Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар жүдо бөхийн “Мон-Алтиус Цагаанбаатар” академи байгуулсан. Тэгвэл тус академи энэ сараас үйл ажиллагаагаа эхэлж буй гэнэ. “Мон-Алтиус Цагаанбаатар” жүдо бөхийн академид хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатараас гадна олон улсын хэмжээний мастер Ч.Болдбаатар, С.Баяртүвшин нар багшлах аж. Дээрх академийн бүртгэл өнөөдрөөс эхлэн энэ сарын 28-ныг […]

Зуунмод хотноо “Шилмэл мал-2019” үзэсгэлэн худалдаа боллоо
Гойд ашиг шимт үржлийн мал шалгаруулах, өндөр ашиг шимтэй мал, амьтныг олон нийтэд сурталчилан таниулах, малчид, үйлдвэрлэгчдийн хөдөлмөр бүтээлийг үнэлж урамшуулах, харилцан туршлага солилцох зорилго бүхий “Шилмэл мал-2019” үзэсгэлэн худалдааг Төв аймгийн Зуунмод хотноо энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Шинжлэх ухааны үндэслэлтэй сонгон үржүүлгийн үр дүнд Монгол улсад бие дааж баталгаажсан 50 үүлдэр, […]

Дэлхийн түүхэнд энэ өдөр юу болсон бол…
1228 оны энэ өдөр Монголын эзэнт гүрний хаанд Өгөөдэй өргөмжлөгджээ. 1501 оны энэ өдөр Мекелажело алдарт Давид баримлаа бүтээж эхэлжээ. 1743 оны энэ өдөр Их Британи, Австри, Сардинийн вант улс “Treaty of Worms” (Хорхойн гэрээ) улс төрийн холбоо байгуулжээ. 1788 оны энэ өдөр Нью-Йорк хот АНУ-ын нийслэл хот болжээ. 1791 оны энэ өдөр Францын хаан […]

Дэлхийн музейн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах чуулганд 300 мэргэжилтэн чуулав
Монголын музейн салбарын ажилтны “Музейн хөгжил-2019” чуулга уулзалт энэ сарын 11-13-ны өдөр Улаанбаатар хотноо үргэлжилнэ. Жил бүр зохион байгуулж ирсэн уг чуулга уулзалтын ерөнхий зохион байгуулагчаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, хамтран зохион байгуулагчаар Монголын үндэсний музей, Соёлын өвийн үндэсний төв ажиллаж байна. Улс орны хэмжээнд музейн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг олон улсын […]

Туул голын орчимд тарвага хуйхалж байжээ!
Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/772 тоот “Байгалийн голомтот тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/46 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулахаар Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийн баталсан хөдөлгөөнт эргүүл хийх […]

Нийслэлийн төсөв-Иргэдийн оролцоо сургалт зохион байгуулагдлаа
НЗДТГ-ын дэргэдэх “Ил тод Улаанбаатар академи” зөвлөлдөх ардчиллын танхим, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ)-тэй хамтран “Нийслэлийн төсөв-Иргэдийн оролцоо” сэдэвт хоёр өдрийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төсвийн мэргэжилтнүүд, иргэний нийгэм, иргэдийн төлөөлөл оролцжээ. Тус сургалтаар иргэдийн оролцоот төсөвлөлтийн олон улсын туршлагаас танилцуулж, Улаанбаатар хотод иргэдийн оролцоог бүрэн хангахад тулгамдаж буй асуудал […]

Сурагчдын үдийн цайнаас гэдэсний халдвар үүсгэгч илэрчээ
Нийслэлийн 84 дүгээр сургуульд үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж “Коко десерт” ХХК-ний үйл ажиллагааг НМХГ-аас шалгахад хүнсний зориулалтын бус саваар тараг тээвэрлэж, түгээж байсан зөрчил илэрсэн. Зөөвөрлөж ашиглаж байсан сав, таргийг лабораторийн шинжилгээнд хамруулахад гэдэсний халдвар үүсгэгч энтеробактер /enterobacter spp/ илэрчээ. Тус сургуулийг үдийн цайгаар хангагч байгууллагын үдийн цайгаар хангах үйл ажиллагааг түр […]
