Энэ амралтаар “Цэвэр агаартай өдөр” өдөрлөг болно
Энэ сарын 14, 15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай өдөр” өдөрлөгийг зохион байгуулах болжээ. Уг өдөрлөгөөр гэрийн дулаалга, зуухны халаалт болон сайжруулсан шахмал түлшний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэнэ. Мөн иргэдийн дунд уралдаан тэмцээн зохион байгуулахаас гадна эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжтой аж. Түүнчлэн энэ өдөр “Автомашингүй өдөр” болох юм. Агаар орчны бохирдлын эсрэг их […]

С.Амарсайхан: Гурван аж ахуйн нэгжээс болж хотын зам талбайн ажил цалгардаж болохгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Наадамчдын гудамжнаас шинэ нисэх онгоцны буудлын хурдны зам руу холбогдох 13 км зургаан эгнээ, хоёр урсгалтай зам барих ажлын бэлтгэлийг хангах үүднээс тухайн газар дээр нь ажиллаж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өглөө. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, Яармаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд […]

Хөх хотын эрүүл мэндийн хорооны төлөөлөгчид айлчиллаа
Монгол Улс, БНХАУ-ын хооронд найрсаг, хамтын ажиллагаатай болсны 70 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын урилгаар ӨМӨЗО-ны Хөх хотын Эрүүл мэндийн хорооны орлогч дарга Ван Шинжианиар ахлуулсан төлөөлөгчид НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Улаанбаатар хотод энэ сарын 03-07-ны өдрүүдэд айлчиллаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Хөх хотын Тамгын газар, Эрүүл мэндийн хороо, […]

БИЧЛЭГ: Жааз Наагий хөнгөн хэмнэлээр хөвсөлзүүлэв
Жааз Наагий буюу Н.Наранбаатарыг залуусын сэтгэлийг хөвсөлзүүлсэн олон гайхалтай дуугаар нь өнөө цагийнхан мэдэх биз ээ. Түүний урлагийн карьер “Nature sound” студиэс эхэлж байсан бол одоо Монголын рок попын ертөнцөд хэдийнээ өөрийн гэсэн байр сууриа олж, түүнийг дууг сонсдог, тоглолтыг нь шимтэн үздэг фэнүүдтэй болсон. Жааз хөгжмийн хөнгөн хийгээд торгон ая эгшгийн дор хэн хүний […]

Дэлхийн стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайтай боллоо
Дэлхийн стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайн нээлт /2019.09.08/-нд боллоо. Уг талбай нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан юм. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд […]

ДАРХАН: 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг нээгдлээ
2019-2020 оны хичээлийн жилд шинээр Дархан сумын 10 дугаар багт 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад ороод байна. 28 дугаар цэцэрлэгт 2-5 насны 150 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших юм. Намрын энэ налгар өдөр үүд хаалгаа нээж байгаа тус цэцэрлэгт шинээр 25 багш ажиллагсад ажиллаж байна. Хүүхэд багачуудынхаа сурч боловсрох орчинг бүрдүүлж зөв хүмүүжилтэй зөв […]

Монголчууд “шувуу хамгаалах” баялаг уламжлалтай
Хотжилтоос үүдэлтэй байгаль орчны олон асуудлын индикатор, экосистемийн тэнцвэрт байдлыг хангагч, хотын иргэдийн алжаал тайлах, байгальд амрах сэдэл нь болж өгдөг шувууны талаарх дагнасан бүс нутгийн өдөрлөг Улаанбаатар хотод анх удаа боллоо. Өдөрлөгийн үндсэн зорилго нь Монгол оронд үржээд Хятадын нутагт өвөлждөг нүүдлийн шувууд, мөн бусад суурин шувууг судлах, хамгаалах, сурталчлахад хоёр орны иргэдийн оролцоог […]

Дуучин А.Мөнгөншагай зам тээврийн ослоор амиа алдлаа
“Гуч гарсан бүсгүй” “38-тай аав”, “Хүн шиг явж баярлуулах сан ээжийгээ” зэрэг олон сайхан уран бүтээлийн эзэн, хөгжмийн зохиолч, “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин МУСТА А.Мөнгөншагай зам тээврийн ослын улмаас зуурдаар таалал төгсчээ. Тэрбээр Өмнөговь аймгийн нутагт явж байхдаа ийнхүү харамсалтайгаар осолд өртөж амь насаа алдсан байна. Эрхэм уран бүтээлчийн ар гэр, найз нөхөд, урлагийн салбарын хамтран зүтгэгч нарт нь […]
